ТОДРУУЛГА: Дээд давхарын айлууд коронавирусийн халдвар авах магадлал өндөр

ТОДРУУЛГА: Дээд давхарын айлууд коронавирусийн халдвар авах магадлал өндөр

Нийслэлд коронавирусийн голомт нэмэгдэх, иргэд халдвар авах тохиолдол ч нэмэгдэж байна. Харин халдвар гарсан тохиолдол бүх нийтийн хөл хорио тогтоож байсныг өөрчилж, тухай хороо, орон сууцны орцоор нь хөл хорио тогтоодог болоод байна. 

Тэгвэл орон сууцны дээд давхарт амьдардаг хүмүүс халдвар авах  магадлал өндөр гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.

Тухайлбал, Өдрийн сонины өнөөдрийн дугаарт Тусгаарлалтад их эмч С ярилцлага өгөхдөө “Манай эмнэлгийн үйлчлүүлэгч халдвар авсан шалтгаан нь байрны орцод нь халдвар гарсан юм билээ. Тухай иргэний хувьд байрныхаа долоо давхарт амьдардаг байсан гэж дуулсан. Гэхдээ шинжилгээ нь эерэг болохоос хувь хүнд өөрт нь ямар ч зовуур байгаагүй. Ер нь орцоос халдвар илэрч байгаа тохиолдолд дээд давхрын айлууд илүү эрсдэлтэй болоод байгаа талаар мэдээлэл уншсан. Физикийн хуулиар агаар дээш хөөрч, агааржуулалтаар дээд давхрын айлууд халдвар авах магадлал өндөр байгаа гэсэн үг. Гэхдээ манай орцод халдвар гарсан л бол бүгд вирусээр өвчилсөн гэсэн утга биш” хэмээжээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө