SOS: Коронавирусийн халдвар авсан ДӨРВӨН хүн нас барсан гэв

SOS: Коронавирусийн халдвар авсан ДӨРВӨН хүн нас барсан гэв

ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн “Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,832 болсон бол үүнээс 1,358 хүн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар 448 хүн эмчлэгдэж байгаа. Харин нас барсан 4 хүн байна” гэж мэдээллээ. 

Өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авч эмчлэгдэж байсан 76 настай эрэгтэй нас барсан юм. Үүний дараа мөн ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан өндөр настан эндсэн билээ. Өчигдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр нас баралт нэмэгдсэн талаар мэдээлээгүй юм. Тэгэхээр сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдвар авч эмчлэгдэж байсан дахин хоёр иргэн нас барсан бололтой. "ЭМЯ нас барсан 4 иргэн байна" гэснээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө