Өнөөдөр ЭМЯ-ны мэдээллийн үеэр нийт 35 хүнээс халдвар илэрсэн талаар мэдээлсэн. Тэгвэл өглөөний мэдээллээс хойш дахин 31 хүнээс нэмж халдвар илрээд байна. Тус иргэд нь “Toyoko inn” зочид буудалд тусгаарлагдаж байсан бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрч, яг одоо тэднийг ХӨСҮТ-рүү зөөвөрлөж байна.
Тус буудалд “GB плаза” оффисд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон өмнөх батлагдсан тохиолдлын хавьталууд болох 250 орчим иргэн тусгаарлагдаж байгаа юм.