Өнөөдрийн байдлаар дэлхийн 41 оронд есөн үйлдвэрлэгч компанийн үйлдвэрлэсэн коронавирусийн эсэрэг вакциныг 24 сая хүнд хийгээд байна. Манай улсын хувьд коронавирусийн вакцин бүртгэх журмыг боловсруулж, Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэн дээрх гурван төрлийн вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон юм.
Харин Энэтхэгийн Засгийн газар “COVAX” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад “COVID-19”-ийн эсрэг 100 сая тун вакцин нийлүүлэхээр төлөвлөсөн юм.
Тодруулбал, “The print” агентлагт мэдээлснээр Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Монгол, Маврик зэрэг улсууд руу үйлдвэрлэсэн вакцинаа илгээхээр шийдвэрлэж, шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдээлээд байсан юм.
Энэтхэг улсын үйлдвэрлэсэн “Коваксин” болон “Ковишиелд” гэх хоёр вакцин нь нэгдүгээр сарын 3-нд Энэтхэг улсдаа батлагдсан бөгөөд “Ковишиельд” нь тус улсын Пуна хотод байрладаг “Serum Institute” (SII) гэх газар үйлдвэрлэгдсэн “AstraZeneca” компанийн бүтээсэн вакцин юм.
Энэтхэгийн Засгийн газар өнгөрөгч долоо хоногт Оман улсад 100 мянган тун вакцин нийлүүлсэн бөгөөд энэ долоо хоногт Монгол, Афганистан тэргүүтэй таван улсад вакцины эхний ээлжийн тунг нийлүүлэхээр төлөвлөжээ.
“The Times of India” сонинд мэдээлснээр тус улсын Засгийн газар энэ долоо хоногт багтаан Монгол Улсад 1.5 сая тун буюу 10 литр, Афганистанд 5 сая тун, Никарагуад 2 сая тун, Барбадост 100 мянган тун, Доминика улсад 70 мянган тун вакциныг тус тус нийлүүлэх аж. “Ковишиелд” вакцин нь Оксфордын их сургууль болон “AstraZeneca”-ийн хамтран боловсруулсан вакцин бөгөөд г бүтэн тун тус бүр 0.5мл савлагаатай, 4-6 долоо хоногийн зайтай гарын булчин тарих аж. Тус вакцинд 18-аас дээш насны иргэд хамрагдах ба халуурах, ханиалгах, бөөлжих, гүйлгэх зэрэг хөнгөн шинж тэмдэг илэрч болзошгүй гэж вакцин бүтээгчид анхааруулж байна.
Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.