ЭМЯ: СХД-т үүссэн шинэ голомт болон батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 35 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: СХД-т үүссэн шинэ голомт болон батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 35 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-аас 11:00 цагийн ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр "2021 оны 1 дүгээр сар 31-ний өдөр нийт 5433 хүнд PCR шинжилгээ хийхэд 35 хүнээс коронавирус илэрлээ. Илэрсэн 35 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүсийн давтан шинжилгээ, халдвартай иргэдийн хоёр дахь, гуравдагч хавьтлын хүмүүсээс халдвар илэрсээр байна. Сүүлийн үед Улаанбаатар хотод халдварын тохиолдол эрс нэмэгдэх боллоо. Тухайлбал, СХД- ийн 21-р хорооллийн худалдааны төвд ажилладаг 8 хүнээс халдвар илэрсэн нь шинэ голомт болон бүртгэгдэж байна. Бусад идэвхтэй байгаа халдварыг голомтуудыг танилцуулбал,

  • БЗД-ийн Х apartment байрны СӨХ
  • Mix pizza-тай холбоотой голомт
  • ТҮКХ
  • Наркологийн эмнэлэг
  • Монос эмийн сан          
  • GB plaza-д байдаг ББСБ
  • Гутлын цех
  • Асрамжийн газар-3 багш, хоёр хүүхэд
  • БГД-ийн 12-р хорооны 19-р байр, БЗД-ийн 26-р хороо, 5-р хороо-

Сүүлийн долоо хоногт халдварын тохиолдол эрс нэмэгдэж, байдал хүндрэх тийшээгээ хандаж байна. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Сүүлийн 24 цагт 59 хүн эдгэрч гэртээ дараагийн шатны ажиглалт, тандалтад шилжсэн. Ингэснээр улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1814 болсон бол үүнээс 1,333 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 394 хүний биеийн байдлыг үнэлбэл,  хүнд -1, хүндэвтэр-53, хөнгөн-353 байгаа" гэв.

 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө