Сэлэнгэ аймгийн Ерөө суманд коронавирусийн халдвар батлагджээ

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд коронавирусийн халдвар батлагджээ

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг "Болд төмөр ерөө гол" уул уурхайн компани өчигдөр /2021.01.31/ ээлж солилцох ажлыг зохион байгуулжээ. Уурхай дээр Улаанбаатар, Дархан-Уул, Орхон болон бусад аймгаас ирсэн 534 ажилтан байсны дотроос Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 27 настай эрэгтэйгээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул PCR шинжилгээг авсан аж. PCR шинжилгээний хариу өнгөрсөн шөнийн 02.00 цагт гарч, улмаар шинжилгээний хариу батлагджээ. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг дарга тэргүүтэй онцгой комиссын төлөөлөл газар дээр нь очиж ажиллахаар өнөөдөр өглөө үүрээр 04.00 цагт хөдөлсөн байна.

Энэхүү мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан Эрүүл мэндийн яаманд байрлах Улсын онцгой комиссын шуурхай штабт өнөөдөр /2021.02.01/ажиллах үеэр Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө