ЭМЯ: Батлагдсан тохиолдлын ойрын хавьталууд болон шинжилгээ өгсөн 37 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: Батлагдсан тохиолдлын ойрын хавьталууд болон шинжилгээ өгсөн 37 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр "2021 оны 1 дүгээр сар 30-ны өдөр нийт  11,202 хүнд   PCR шинжилгээ хийхэд 37 хүнээс коронавирус илэрлээ. Илэрсэн 37 тохиолдол бүгд Улаанбаатар хотод илэрсэн байна. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүсийн давтан шинжилгээ мөн шинжилээний цэгүүдэд очиж шинжилгээ өгсөн хүмүүсээс халдвар илэрчээ. Сүүлийн үед Улаанбаатар хотод халдварын тохиолдол эрс нэмэгдэх боллоо. Тухайлбал,

  • БЗД-ийн Х apartment байрны СӨХ-11 тохиолдол
  • Mix pizza-тай холбоотой голомт-15 тохиолдол
  • ТҮКХ-20 тохиолдол
  • GB plaza-д байдаг ББСБ-24 тохиолдол
  • Гутлын цэг-10 тохиолдол
  • Асрамжийн газар-3 багш, хоёр хүүхэд
  • БГД-ийн 12-р хорооны 19-р байр, БЗД-ийн 26-р хороо, 5-р хороо- 40 тохиолдол

Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Бид дүүрэг хороодод шинжилгээний цэг байгуулж, иргэдийг шинжилгээ өгөхийг уриалж байна. Тухайлбал “Интермед” эмнэлгийн гадаа байрлуусан шинжилгээний цэгээр хүмүүс идэвхтэй үйлчлүүлж байгаа. Өчигдөр тус цэг дээр шинжилгээ өгсөн хүмүүсийн тест эерэг гараад хариу нь батлагдтал эмнэлэгт оруулан тусгаарлаж байх үед онош батлагдсан. Тиймээс “Интермед” эмнэлэгт биш гадаа нь шинжилгээ өгсөн хүмүүсээс халдвар илэрсэн гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

Сүүлийн 24 цагт 59 хүн эдгэрч гэртээ дараагийн шатны ажиглалт, тандалтад шилжсэн. Ингэснээр улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1779 болсон бол үүнээс 1,333 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 394 хүний биеийн байдлыг үнэлбэл,  хүнд -1, хүндэвтэр-53, хөнгөн-353 байгаа" гэв.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө