ЭМЯ: “Интермед” эмнэлэгт сайн дураараа шинжилгээ өгсөн дөрвөн хүн болон бусад 28 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: “Интермед” эмнэлэгт сайн дураараа шинжилгээ өгсөн дөрвөн хүн болон бусад 28 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр "2021 оны 1 дүгээр сар 29-ний өдөр нийт  хүнд 14,495 PCR шинжилгээ хийхэд  32 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 28 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон ажиглан тусгаарлах байранд байсан бол үлдсэн дөрвөн хүн нь“Интермед” эмнэлэгт сайн дураараа шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байна. Мөн Дорноговь аймагт замын ажил хийж байгаа нэгэн иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан тул сорьцыг ХӨСҮТ-рүү явуулан хариуг хүлээж байгаа. Сүүлийн үед Улаанбаатар хотод халдварын тохиолдол эрс нэмэгдэх боллоо. БЗД-ийн Х apartment байрны голомт идэвхтэй буюу нийт 14 хүн халдвар авсан. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Сүүлийн 24 цагт 59 хүн эдгэрч гэртээ дараагийн шатны ажиглалт, тандалтад шилжсэн. Ингэснээр улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1742 болсон бол үүнээс 1,303 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 394 хүний биеийн байдлыг үнэлбэл,  хүнд -1, хүндэвтэр-53, хөнгөн-353 байгаа" гэв.