ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн мэдээллээс хойш коронавирусийн гурван тохиолдол нэмж батлагдсан байна. Эдгээрийн хүмүүсийн хоёр нь “Интэрмед” эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлсэн иргэд байсан байгаа юм.
Иймд Интэрмед эмнэлэг эдгээр иргэдийг ХӨСҮТ –д шилжүүлэхдээ халдвар, хамгааллын дэглэмийг сайтар баримтлан, битүүмжилж, шилжүүлсэн нь олны талархлыг хүлээгээд байна. Учир нь саяхан нялх биетэй эмэгтэйг Өргөө амаржих төвөөс ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ дан хувцастай шилжүүлсэн нь олны шүүмжлэлд өртөөд удаагүй байгаа билээ.
??? Интермед эмнэлэг хэвийн ажиллаж байна ?
— Intermed Hospital (@Intermed_mn) January 29, 2021
Интермед эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар 2021.01.29-ний үүрээр 03 цаг орчимд үйлчлүүлэхээр ирсэн өвчтөнийг Корона вирусийн халдвар сэжиглэн дагалдаж яваа хүний хамт тусгаарлах арга хэмжээг шуурхай авсан.#intermedhospital pic.twitter.com/LH918W8uSj