"Интермед" эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

"Интермед" эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

"Интермед" эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар нэгдүгээр сарын 29-ний үүрийн 03.00 цагт үйлчлүүлсэн хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Тухайн үед өвчтөнүүдээс “Интермед” эмнэлэг PCR шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан байна. Улмаар ХӨСҮТ-рүү сорьцыг явуулж, дахин шинжлэхэд батлагджээ.

Шөнийн цаг байсан тул тухайн үед өөр үйлчлүүлэгч хамт байгаагүй, тусгаарлалт хийснээс хойш эмнэлгийн зүгээс ариутгал халдваргүйтгэлийг 2 удаа бүрэн хийсэн аж. “Интермед” эмнэлэг халдвар хамгааллын горимыг чанд сахиж, ариутгал халдваргүйтгэлийг давтан хийсний дараа эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа мэдээллээ.