ЭМЯ: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр "2021 оны 1 дүгээр сар 28-ны өдөр нийт 12885 хүнд PCR шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс байна. Тухайлбал, өчигдөр халдвар бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрдах “Х апартмент”, “Микс пицца”, “Наркологийн эмнэлэг”, БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байранд шинээр халдвар илэрлээ.

Сүүлийн 24 цагт 59 хүн эдгэрч гэртээ дараагийн шатны ажиглалт, тандалтад шилжсэн. Ингэснээр улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,710 болсон бол үүнээс 1,303 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 394 хүний биеийн байдлыг үнэлбэл,  хүнд -1, хүндэвтэр-50, хөнгөн-343 байгаа" гэв.