Өнөөдөр /2021.01.29/ Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос тус дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 500 оюутны байранд сэжигтэй тохиолдол илэрсэн тул хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа гэж мэдэгдсэн.
Тэгвэл одоогоор тус байранд амьдардаг 41 өрхийн 110 иргэнээс коронавирусийн шинжилгээ авч, хариу маргааш гарахыг хүлээж байгаа ажээ. Учир нь тус байранд коронавирусийн халдвартай ачаа тээврийн жолооч амьдарч байжээ. Харин Дархан-Уул аймаг руу хүнсний тээвэр хийж байсан тус жолоочийг Улаанбаатар хотод авч ирж, ХӨСҮТ-д эмчилж эхэлсэн гэх мэдээлэл байна.