ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Тэрбээр "2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15202 хүнд PCR шинжилгээ хийхэд 25 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тодруулбал,
- БЗД-ийн наймдугаар хороонд байрлах X апартмент орон сууцны дөрвөн СӨХ-ийн ажилтан,
- Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал пиццаны газрын ажилтан байсан бөгөөд бусад ажилтнаас шинжилгээ авахад 3 хүнээс,
- Улаанбаатар Дархан чиглэлд хүнсний тээвэр хийж байсан нэг жолоочоос илрээд байна. Тус жолооч нь энэ сарын 23-нд шинжилгээ хийлгэсэн бөгөөд 27-ны өдөр пост дээр тест шинжилгээ хийлгэхэд коронавирус илэрсэн.
- Бусад нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.