БЗД-ийн эмнэлэг хоёрдугаар сарын 1-нээс хэвийн ажиллахаар болжээ

БЗД-ийн эмнэлэг хоёрдугаар сарын 1-нээс хэвийн ажиллахаар болжээ

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэвтэн эмчлүүлж байсан нэгэн иргэнээс халдвар илэрч тус эрүүл мэндийн төв нь халдварын томоохон голомт болоод байсан юм. Тэгвэл тус эмнэлэгтэй холбоотой халдварын голомт бүрэн хумигдсан тул ирэх хоёрдугаар сарын 1-нээс эргэн хэвийн үйл ажиллагаандаа шилжихээр болжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа энэ талаар “Бид тухайн голомтод гарсан тохиолдлуудыг илрүүлээд, хавьтлуудыг нь хянаад тусгаарлалтын 14 хоног нь дууссан хүмүүсээ гэрт нь гаргаж буй. Гэхдээ амьсгалын замын халдвар учраас гэр бүлийн 2, 3 дахь голомтоос эхтэй халдвар үргэлжилж байна. Ерөнхийдөө БЗД-ийн эмнэлэгтэй холбоотой тухайн үеийн халдвар хяналтад орсон гэж ойлгох хэрэгтэй” хэмээн мэдээлсэн юм.