ВИДЕО: Халдвар илэрсэн болон тэдний хавьтагч 44 иргэнийг тусгай онгоцоор нийслэлд авч ирж байна

2021-02-05 12:09

Ховд аймгаас Нийслэлд ирээд тусгаарлагдсан иргэдийг “Эрхэс” зочид буудлаас гарахыг шаардсан уу

Өнгөрсөн  нэгдүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатараас Ховд аймагт зорчигч тээврийн автобусаар очсон гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тохиолдол гарсан.

Иймд тус гурван иргэн болоод тэдэнтэй хамт нэг автобусаар зорчиж явсан 44 иргэнийг Ховд аймгаас тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотод авч ирэн, тусгаарлаад буй.

Тэгвэл дээрх 44 иргэнийг Улаанбаатар хотод “Эрхэс” зочид буудалд тусгаарлаад байжээ. Ингээд өчигдөр /2021.02.04/ буюу тусгаарлалтын 9 дахь хоног дээр нь тус зочид буудлаас гарахыг шаардсан гэх мэдээлэл байна. Учир нь тусгаарлалтын хугацааг 14 хоног болгон өөрчлөөд байгаа билээ. Иймд Ховд аймгаас Улаанбаатар хотод ирээд тусгаарлагдаж байгаа иргэдийн хугацаа энэ сарын 09 ны өдөр дуусаж байгаа ажээ.

Холбоотой өмнөх мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү!

2021-01-27 11:43

"Ховдын автобусанд архаг хууч өвчтэй, хавдрын өвчлөлтэй хүн олон байсан"

Өчигдөр/2021.01.26/ улсын хэмжээнд коронавирусийн 11 тохиолдол бүртгэгдсэний дунд Улаанбаатараас Ховд руу зорчиж байсан хоёр иргэн байсан. Тус иргэдийн талаар ЭМЯ-аас мэдээллээ.

А.Амбасэлмаа дарга “Ховд аймаг руу явж байсан 41 хүнтэй автобусыг Дарви суманд зогсоож түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр хүнээс халдвар илэрсэн. Улмаар аймгийн лабораторид шинжилж үзэхэд хариу нь эерэг гарсан. Мөн хоёр хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн ч коронавирусийн халдвар илрээгүй. Батлагдсан хоёр тохиолдол Ховд аймаг руу нэвтрээгүй байсан. Тус халдвар авсан хоёр хүн 23-ны өдөр шинжилгээ өгсөн. Шинжилгээ өгснийхөө дараа гадуур, дотуур их явсан байсан. Мөн автобусанд 20 гаруй цагийн турш чөлөөтэй идэж, ууж хоорондоо ярилцаж явсан. Тиймээс хамт зорчиж байсан хүмүүст халдвар тархсан байх магадлал өндөр. Бид зорчигчдод тандалт судалгаа хийхэд архаг хууч өвчтэй, хавдартай хүн олон байсан. Өөрөөр хэлбэл коронавирусийн халдвараар өвчилбөл хүндрэх эрсдэл маш өндөр байгаа тул төвийн үндэсний түвшинд эмчлэх шаардлага гарч болзошгүй мөн орон нутагт халдвар тархах магадлалтай байгаа тул бид тусгай үүргийн онгоцоор тухайн иргэдийг Улаанбаатарт авч ирж байгаа” гэв.

 

2021-01-27 11:40

ВИДЕО: Халдвар илэрсэн болон тэдний хавьтагч 44 иргэнийг тусгай онгоцоор нийслэлд авч ирж байна

Улаанбаатар хотоос Ховд аймагт зорчигч тээврийн автобусаар өчигдөр /2021.01.26/ очсон 206 иргэнээс шинжилгээ авахад нэг автобусанд явсан 44 хүний явсны гурван хүний PCR-ын шинжилгээний хариу “эерэг” буюу халдвартай гарсан юм. Харин эдгээр иргэдийг Ховд аймгийн төвөөс 210 км зайд байх Дарви суманд тусгаарлаад байгаа гэх албан бус мэдээлэл гарсан бөгөөд одоогоор тус иргэдийг “Хүннү эйр”-ийн онгоцоор нийслэлд авчирах ажил үргэлжилж байгаа юм.

Эдгээр иргэд Улаанбаатар –Ховд аймгийн чиглэлд өчигдөр зорчих замдаа Өвөрхангай аймгаар дайрч, тус аймгийн автозам дагуу байрлах дэлгүүрээр үйлчлүүлсэн байж болзошгүй байгаа тул эдгээр газруудад өнгөрсөн шөнөөс эхлэн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж эхэлжээ. Хөдөө орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд PCR-ын шинжилгээнд хамрагдаж, ихэнх иргэдийн шинжилгээний хариу нь тодорхой хугацааны дараа буюу 72 цагийн дараа гарч байгаа юм.




Өнөөдөр туулай өдөр

39 минутын өмнө