ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа. 

Тэрбээр "Нэгдүгээр сарын 26-ны өдөр улсын хэмжээнд 12,703 хүнд PCR шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь

  • Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэр бүлийн гишүүн 5 хүн,
  • Наркологийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан 2 хүн,  
  • СБД-ийн 1 болон 5 дугаар хороонд байрлах орон сууцанд өвчлөл гарсантай холбоотойгоор голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулахад хоёр хүнээс халдвар илэрсэн,
  • Улаанбаатараас Ховд аймаг руу явж байсан автобусны зорчигчдоос хоёр хүний шинжилгээнд халдвар тус тус илэрсэн байна.

Ингэснээр Улаанбаатар хотод нийт 836 тохиолдол бүртгэгдэж байна. Улсын хэмжээнд нийт 1667, үүнээс 1236 хүн эдгэрсэн.