ФОТО: Сүхбаатар дүүргийн I хорооны орон сууцанд хөл хорио тогтоож эхлэв

ФОТО: Сүхбаатар дүүргийн I хорооны орон сууцанд хөл хорио тогтоож эхлэв

Улаанбаатар хотод коронавирусийн халдвар буурахгүй байгаа бололтой. Учир нь халдвар илэрсэн тохиолдолд Улаанбаатар хотын хэмжээнд хөл хорио тогтоож байсан бол, одоо халдвар гарсан тухайн газарт хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөний хязгаарладаг болоод буй. 

Тэгвэл яг одоо Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 23 дугаар байрны зарим орцноос гарах, орох хөдөлгөөний хязгаарлаж, туузан хаалтыг татаж эхлээд байна. Учир нь тус байранд халдвар ирсэн байж болзошгүй байгаа бөгөөд тус байр руу халдвар, хамгааллын хувцастай алба хаагчид нэвтэрч, гадуур нь цагдаагийн хамгаалалт гараад байна. 

Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 2021.01.25

Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 2021.01.25