"Өргөө" амаржих газарт төрсөн эхээс коронавирусийн халдвар илэрч, эх, хүүг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандсан үйлдэл нь эцэстээ Засгийн газрыг огцруулаад байна. Тэгвэл эх, хүүхдийн эрүүл мэндийн байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбэсэлмаа “Эх, хүү хоёрын биеийн байдал нь сайн байгаа. Коронавирусийн эмчилгээ, үйлчилгээ хийж байгаа” гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцлов.