Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны даргаар Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байсан Б.Батдавааг томилохоор болжээ. МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээр товложээ.
ҮСХ-ны даргаар А.Ариунзаяа ажиллаж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсноос хойш даргыг нь томилоогүй байсан бөгөөд өмнө нь УИХ-ын гишүүн асан Ц.Цолзолмаа томилогдохоор зүтгэсэн ч МАН-ын бүлэг дэмжээгүй юм.
БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ:
- 2002-2007 Хятад, Тайвань, Минг Чуаны их сургууль, Бизнесийн удирдлагын баклавр
- 2011-2012 Люксембүрг, Люксембургийн их сургууль, Люксембүргийн санхүүгийн сургууль, Банк, санхүүгийн шинжлэх ухааны магистр
- 2019 оны 9-р сар Chartered Financial Analyst (CFA) Charterholder
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 2007-2008 он Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч
- 2008-2011 он Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч
- 2011-2013 он Монголбанк, Валютын газрын эдийн засагч, дилер
- 2013-2016 он Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах дилер
- 2016-2016 он Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн судалгаа, статистикийн хэлтсийн захирал
- 2016-2017 он Монголбанк, Зах зээлийн газрын Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал
- 2019-одоог Монголбанк, Зах зээлийн газрын захирал