ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрээр “2021 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 9115 хүнд шинжилгээ хийхэд 9 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд тусгаарлалтад байсан байна. Тодруулбал,
- Өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлууд 25 дугаар эмийн сангийн "Монос" эмийн сангаар үйлүүлсэн байсан. Мөн тухайн үед засвар хийж байсан хүмүүс болон нийт 4 хүнээс халдвар илэрлээ.
- БЗД-ийн тохижилт үйлчилгээний компанийн ажилтан 3 хүний сорьцод халдвар илэрсэн.
- Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 2 хүнээс халдвар илэрлээ.
Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1,526 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 967 хүн эдгэрээд байгаа бол 548 хүн эмчлэгдэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.