Тэргэнцэртэй залуу 300 метрийн өндөр барилга руу 10 цагийн турш олсоор дамнан авирчээ

Тэргэнцэртэй залуу 300 метрийн өндөр барилга руу 10 цагийн турш олсоор дамнан авирчээ

Өчигдөр/2021.01.16/ Хонконгт Лай Чи-Вай хэмээн тэргэнцэртэй залуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж хандив босгохоор 250 метрийн өндөр Нина хэмээх цамхаг руу ослоор дамнан авирчээ. Цамхаг 300 метрийн өндөр бөгөөд Лай Чи-Вай 250 метр хүртэл арван цагийн турш авирсан аж. Хэдий цамхгийн оргилд хүрч чадаагүй ч 5.2 сая хонконг доллар /670.639 ам.доллар/цуглуулж чадсан байна.  

Лай хаданд авиралтын Ази тивийн дөрвөн удаагийн аварга байсан бөгөөд чансаагаараа дэлхийд наймдугаарт бичигддэг ирээдүйтэй тамирчин байжээ.

Гэвч одоогоос арван жилийн өмнө авто осолд орж бэлхүүснээсээ доош мэдээгүй болсон байна. Гэсэн ч тэргэнцэртэйгээ авиралтаа үргэлжлүүлж 2016 онд 495 метр өндөр “Lion Rock” уулын оргилд гарчээ. 

Энэ удаагийн авиралтын дараа Лай сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Би нэлээд их айсан. Учир нь ууланд авирахдаа би чулуу, жижиг хадан дээр тэргэнцрээ тогтоодог байсан. Харин энэ удаа шилэн барилга дээр олс л миний ганц найдах зүйл байлаа. Зарим хүн хөгжлийн бэрхшээлийг ойлгодоггүй. Зарим нь бидний үргэлж сул дорой гэж боддог. Тийм биш гэдгийг би ойлгуулахыг хүссэн” гэжээ.

Эх сурвалж: Guardian