Улсын хэмжээнд COVID-19-ийн эдгэрэлт 62,4 хувьтай байна

Улсын хэмжээнд COVID-19-ийн эдгэрэлт 62,4 хувьтай байна

Өнөөдөр Улаанбаатар хотод коронавирусийн нийт 5 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь өмнө өдөртэй харьцуулахад 16-р цөөн үзүүлэлт юм. Үүнээс гадна ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байсан 38 хүн эмнэлгээс гарч дараагийн шатны ажиглалт, хяналтын эмчилгээнд шилжжээ.

Улсын хэмжээнд коронавирусийн нийт 1517 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 947 буюу 62,4 хувь нь эдгэрсэн байна. 

Эмчлэгдэж буй 559 хүний биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-512
  • Хүндэвтэр-13
  • Хүнд-4
  • Маш хүнд-2 байна. Маш хүнд хоёр хүний нэг нь хавдрын давхар оноштойгоор эмчлэгдэж буйг ЭМЯ-аас мэдээллээ. 



“BONUS BOOST” BSB-д

1 цагийн өмнө