Д.Трамп үе үеийн Америкийн Ерөнхийлөгчдөөс нэр хүндээрээ хамгийн доогуурт бичигдэв

Д.Трамп үе үеийн Америкийн Ерөнхийлөгчдөөс нэр хүндээрээ хамгийн доогуурт бичигдэв

АНУ-ын Хамден хотод байрлах “Quinnipiac” Үндэсний их сургуулийн судлаачид өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Дональд Ж.Трампыг албан тушаалаас нь огцруулах асуудлаар Америкчуудын дунд санал асуулга явуулж байв. Тухайн үед судалгаанд оролцогчдын 75 хувь нь Д.Трампыг “АНУ-ын ардчилалд заналхийлж байна” гэж үзэж, огцруулахыг дэмжсэн юм. 

Тэгвэл Ерөнхийлөгч Д.Трамп, дэд Ерөнхийлөгч М.Пенсе нар олон нийтийн дунд ямар нэр хүндтэй байгааг /approval rating/тодорхойлох санал асуулга дахин явуулжээ. 

Уг нэг хүндийн судалгаагаар  Д.Трамп 50-иас доош хувийн саналтайгаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Тодруулбал, санал асуулгад оролцогчдын дөнгөж 33 хувь нь түүнийг дэмжсэн бол  60 хувь нь эсрэг санал өгчээ. 

АНУ-ын түүхэнд хугацаагаа дуусгаж буй Ерөнхийлөгч нараас хамгийн доогуур санал авч байсан нь Ерөнхийлөгч асан Жимми Картер байсан бөгөөд тэр 50 хувиас доош саналтай албан ажлаа хүлээлгэн өгч байсан юм. АНУ-ын анхны Ерөнхийлөгчөөс хойш сонгогдож байсан бусад Ерөнхийлөгчийн хувьд ихэвчлэн 50-60 орчим хувийн саналтайгаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгадаг. Тухайлбал, Жорж Буш 56 хувийн  саналтайгаар албан үүргээ хүлээлгэн өгч байсан юм. 

Эх сурвалж: Quinnipiac Poll




“BONUS BOOST” BSB-д

8 цагийн өмнө