ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 5 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 5 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаа 24 цагийн хугацаан дахь коронавирусийн нөхцөл байдлыг танилцууллаа. 

Тэрбээр "2021 оны 01 дүгээр 16-ны өдөр 25300 хүнд PCR шинжилгээ хийхэд 5 хүнээс  коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 4 хүн, Улсын нэгдүгээр төв эмнэлгээр үйлчлүүлсэн нэг иргэн байна. Ингэснээр дотоодод бүртгэгдсэн нийт халдварын тоо 1016 боллоо.

Мөн сүүлийн 23 цагт 38 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт, хяналтад шилжлээ" гэв.