АНУ-ын бүх муж зэвсэгт эсэргүүцлийн эсрэг бэлэн байдалд шилжлээ

АНУ-ын бүх муж зэвсэгт эсэргүүцлийн эсрэг бэлэн байдалд шилжлээ

АНУ-ын бүх муж болон Колумбын тойрогт Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолын үеэр гарч болзошгүй эсэргүүцлийн жагсаалын эсрэг бэлэн байдалд шилжсэн талаар BBC агентлаг мэдээлжээ. Мөн Үндэсний гвардийн цэргүүдийг өнгөрсөн долоо хоногт болсон үймээн самуун давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Вашингтон хотод байрлуулсан байна. 

Үүгээр ч зогсохгүй Капитолоос хэдэн милийн зайд байдаг олон гудамжийг бетонон хаалт, төмөр хашлагаар тусгаарлаж, нээлтийн ёслолын үеэр хүмүүсийн цуглардаг “National Mall” дэлгүүрийг Ерөнхийлөгчийг хамгаалах үүрэгтэй агентлаг болох Нууц албаны хүсэлтээр түр хугацаагаар хаажээ.

Капиталы Ордонг тойруулж төмөр хашаа босгож буй нь

Зэвсэгт жагсаалын анхааруулж буй учир нь Трампыг дэмжигчид мөн хэт барууны үзэлт хүмүүс цахим сүлжээнд жагсаал хийхийг олноор уриалж буйтай холбоотой юм. Тиймээс АНУ-ын Холбооны мөрдөх товчооноосД.Трампыг дэмжигчид улс даяар зэвсэгт жагсаал хийж болзошгүй тул эрсдэлд бэлэн байхыг анхааруулж байна. 

Өнгөрсөн долоо хоногт Капитолын ордонд болсон үймээн самууны үеэр зэвсэглэсэн этгээдүүд багагүй байсан. Капитолийн цагдаа нар өчигдөр гэхэд /2021.01.16/Виржиниа муж улсын иргэнийг нэг буу, 509 сумтай явж байхад нь аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх цэг дээр баривчилжээ. 

Эх сурвалж: BBC