Индонезод галт уул дэлбэрч, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

Индонезод галт уул дэлбэрч, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

Өчигдөр/2021.01.17/ Индонезийн Семеру хэмээх галт уул дэлбэрч, хүн амын хамгийн их нягтаршилтай бүс нутаг болох Жава арлын дээгүүр 5,6 км өтгөн утаа, үнсэн давхарга тогтжээ. Галт уулын дэлбэрэлт орон нутгийн цагаар 17:24 цагт болсон бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй, хүний амь нас эрсдээгүй тул одоогоор иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гараагүй байна.

Харин Индонезийн Гамшгийн аюулыг бууруулах үндэсний газар (NDMA) уулын энгэрт амьдардаг тосгоны оршин суугчдыг галт уулын байнгын идэвхжилд сэрэмжтэй байхыг анхааруулжээ. 

Мөн галт уултай ойролцоо Курах Кобокан голын сав газарт оршин суугчдыг галт уулын материал/үнс, лаав…/ бүхий хүчтэй аадар бороо ороход хүргэж болзошгүй "хүйтэн лава" шавар үүсэх эсэхийг анхааралтай ажиглахыг уриалжээ. Хэрэв “хүйтэн лава”-г түрүүлж мэдвэл галт уулын борооноос хамгаалж чадах юм. 

Семеру буюу "Аугаа уул" нь Жава дахь хамгийн өндөр, хамгийн идэвхтэй галт уул бөгөөд жуулчид ихээр очдог газар. Тус галт уул өмнө нь арванхоёрдугаар сард дэлбэрч, 550 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж байв.

Индонез нь Номхон далайн "Галын цагираг" дээр байрладаг бөгөөд тектоник хавтангууд мөргөлдөөнөөр галт уул байнга идэвхжиж, газар хөдлөлт болдог.Сүүлийн долоо хоногт тус улсад хөрсний нуралт, Сулавеси арлын газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд болж байна. 

Эх сурвалж: BBC