Аргентинаас олдсон үлэг гүрвэлийг газар дээрх хамгийн том амьтан байсан гэв

Аргентинаас олдсон үлэг гүрвэлийг газар дээрх хамгийн том амьтан байсан гэв

Аргентины газар нутгаас саяхан 98 сая жилийн өмнө амьдарч байсан аварга үлэг гүрвэлийн ясыг олсон юм. Тэгвэл эрдэмтэд тус үлэг гүрвэлийг бүх цаг үед газар дээр амьдарч байсан хамгийн том амьтан таамаглаж байна. Үлэг гүрвэлийг 30 гаруй метр урт, 50 гаруй тонн жинтэй байсан гэжээ. 

Тус үлэг гүрвэл нь титанозавраас гаралтай. Нэгэн цагт энэ урт хүзүүт “сауропод” үлэг гүрвэлүүд дэлхий даяар амьдарч байсныг олон олдворууд нотолдог. Сүүлчийн титанозавруудын зарим нь Өмнөд Америкт амьдарч байсан бөгөөд тэнд Патаготитан зэрэг аварга биетүүд болон хувирч хөгжсөн юм. 

Эх сурвалж: Newscientist