Налайх дүүрэгт PCR шинжилгээний лаборатори байгуулна

Налайх дүүрэгт PCR шинжилгээний лаборатори байгуулна

ЭМЯ-аас Налайх дүүрэг тэнэ сард багтаан PCR шинжилгээний шинэ лабораторийг байгуулахаар болжээ. Үүгээр ч зогсохгүй нэн шаардлагатай байгаа мэс заслын болон оношилгооны дурангийн, рентген, компьютер томографын аппарат зэрэг эмнэлгийн суурь тусламж, үйлчилгээг сайжруулах ажлыг хийхээр болсон байна.

Түүнчлэн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах, оношлох, эмчлэх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг энэ онд байгуулах талаар ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан хэлжээ. 

Цар тахлын үед шаардлагатай тохиолдолд иргэдийг тандалт, судалгаанд хамруулах үүднээс өнгөрсөн хугацаанд ЭМЯ-аас Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан  дүүргүүдэд Молекул биологийн лабораторийг байгуулаад байгаа. Удахгүй Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт лаборатори ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.