А.Навальныйг эх орондоо ирсэн даруйд баривчилна гэв

А.Навальныйг эх орондоо ирсэн даруйд баривчилна гэв

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальный өнгөрсөн пүрэв гарагт/2021.01.14/өөрийн твиттер хуудаснаа маргааш буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр эх орондоо буцаж очно хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл тус улсын Шоронгийн албанаас түүнийг ирсэн даруй төлөвлөсөн ёсоор баривчилна хэмээн мэдээлжээ. 

А.Навальный 2014 онд Авилгатай тэмцэх сангаас 4,8 сая долларыг завшсан хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийн шүүн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан юм.

Тиймээс ОХУ-ын хуулийн байгууллага А.Навальныйг нэн даруй эх орондоо ирэхийг шаардсан. Үүгээр ч зогсохгүй дээд шүүхээс түүнд 10 гаруй жилийн хорих ял оноож магадгүй хэмээн өмнө нь Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч мэдээлж байв. 

А.Навальныйгийн өмгөөлөгчдийн нэг Вадим Кобзев "Хуулийн дагуу тэд ноён А.Навальныйг ирэнгүүт хорьж болно. Гэхдээ энэ нь 48 цаг л үргэлжлэх болов уу” гэжээ. Түүний хэргийг Дээд шүүх энэ сарын 29-нд хэлэлцэх төлөвтэй байна. 

Эргэн сануулахад, ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальный өнгөрсөн оны наймдугаар сард Омск хот руу нисэх замдаа ухаан балартаж, яаралтай ослын буултаар эмнэлэгт хүргэгдсэн билээ. Удалгүй түүнийг Зөвлөлтийн үеийн маш хүчтэй хор гэгддэг “новичок”-оор хордуулсан болохыг сөрөг хүчний гишүүд төдийгүй Герман улс ч баталсан юм. Энэ бүх үйл ажиллагааны ард В.Путинг байгаа гэж А.Навальный баталж буй бол ОХУ-ын Засгийн газраас үүнийг эрс няцааж, худал хэмээн маргасаар байгаа нь дэлхийн улс төрийн тавцанд өрнөж буй гол үйл явдлуудын болж байна. 

Эх сурвалж: DW