"Халдвар авсан иргэд өвчнөө хүндрүүлсний дараа эмнэлэг дамнан үзүүлэх тохиолдол гарч байна"

"Халдвар авсан иргэд өвчнөө хүндрүүлсний дараа эмнэлэг дамнан үзүүлэх тохиолдол гарч байна"

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга  А.Амбасэлмаа “Сүүлийн үед ирж буй коронавирусийн батлагдсан тохиолдол маш хүндэрсэн, амьсгалын замын цочмог хүнд халдвартай, томуугийн шинж тэмдэгтэй, амьсгалын замын халдвар үүссэн эхний үедээ эмнэлэгт хандахгүйгээр өвчнөө хүндрүүлэн хоёр гурван эмнэлэг дамнах тохиолдол гарч байна. Тиймээс амьсгалын замын халдварт өртсөн, ялангуяа хатгаатай байх үедээ харъя эрүүл мэндийн байгууллагуудын эмч ажилтнууддаа мэдэгдэж, дуудаж, эсвэл мэдээлэл өгөх хэрэгтэй.

Ханиад томуу, амьсгалын замын халдвартай үедээ олон эмнэлэг дамжиж үзүүлэх, нэг эмнэлгийн олон кабинетээр үйлчлүүлэх нь бусдад халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна. 

Тухайлбал өчигдөр/2021.01.15/ батлагдсан нэг тохиолдол Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ирсэн байсан. Харин тус эмнэлэг яаралтай тусгаарлаж, шинжилгээ авснаар хавьтлын тоо бага, тухайн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн хүмүүс л байна. 

Мөн хүмүүс ханиад томуу, амьсгалын замын халдвартай байх үедээ ажлын байран дээрээ очиж байна. Тиймээс ханиад томуутай байхдаа олон нийтийн дунд явах, ажлаа хийж болохгүй. Юун түрүүнд эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл өгснөөр хавьтлын тоо цөөрөх юм” гэлээ. 




Өнөөдөр үхэр өдөр

37 минутын өмнө