ЭМЯ: БЗД-ийн 17-р хороо, "Ачтан" эмнэлгийн голомтод нийт 21 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: БЗД-ийн 17-р хороо, "Ачтан" эмнэлгийн голомтод нийт 21 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрээр “2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 18,487 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь: 

  • "Ачтан" эмнэлгийн голомттой холбоотой гэр бүлийн 4 хүн,
  • БЗД-ийн Тохижилт үйлчилгээний газрын 6 ажилтан,
  • БЗД-ийн 17-р хороонд хийсэн тандалтын шинжилгээгээр 6 хүнээс коронавирус илэрлээ. Мөн гэр бүлийн хавьтал болсон хүмүүсээс коронавирус илэрсэн байна"

Ингэснээр Улаанбаатар хотод нийт 685 тохиолдол бүртгэгдлээ. Дотоодод илэрсэн нийт халдварын тоо 1011, зөөвөрлөгдөн орж ирснийг оруулаад 1512 болж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй" гэв.