БНСУ-д Христийн сүмтэй холбоотой 700 гаруй хүн коронавирусийн халдвар аваад байна

БНСУ-д Христийн сүмтэй холбоотой 700 гаруй хүн коронавирусийн халдвар аваад байна

Өнгөрсөн жил БНСУ-д Христийн шашны Шинчонжи сүмтэй холбоотойгоор маш олон хүн коронавирусийн халдвар авч байсан билээ. Тэгвэл тус улсад дахин өөр нэг Христийн шашны сүм халдварын голомт болоод байна. Тодруулбал, Сөүлээс 270 км зайд орших Санжу хотын тосгонд байрлах “BTJ Ёлбан  төв'” хэмээх Христийн урсгалын  сургалтын  төвд  өнгөрсөн  оны 11 дүгээр  сарын 27-оос 12 дугаар сарын 27 өдрүүдэд очсон 2797 хүний 126 нь коронавирусийн халдвар авчээ.

Цаашлаад халдвар авсан хүмүүсээс 53 нь есөн хотын 27 сүмийн уулзалт дамжин оролцож өнөөдрийн байдлаар 700 гаруй хүн халдвар авсан нь тогтоогдоод байгаа юм.

Гол асуудал нь сүмд очсон хүмүүс сайн дураараа шинжилгээнд хамрагдахгүй байгаа аж. Сүмд дээр дурдсан өдрүүдэд очсон нийт хүний 43 хувь нь өнөөдрийг хүртэл “утсаа аваагүй”, “хаалгаа тайлж өгөөгүй” зэрэг шалтгааны улмаас шинжилгээнд хамрагдаагүй байна.  Тиймээс тус улсын Засгийн газар 2020 оны 11 дүгээр сараас хойш “BTJ Ёлбан  төв”-д очсон иргэдийг шинж тэмдэг илэрсэн, илрээгүй хамаагүй шинжилгээнд орохыг хатуу анхааруулжээ.

БНСУ-д өнөөдөр коронавирусийн 524 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн өдрүүдтэй харьцуулахад халдварын тоо буурч буй үзүүлэлт юм.

Эх сурвалж: Straitstimes