Индонезод 6,2 баллын хүчтэй газар хөдлөлт болж 7 хүн нас баржээ

Индонезод 6,2 баллын хүчтэй газар хөдлөлт болж 7 хүн нас баржээ

Өнөөдөр Индонезийн Сулавеси арал дээр 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж долоон хүн нас барж, хэдэн зуун гэмтжээ. Одоогоор 10 гаруй хүн нурангид дарагдсан байдалтай байгаа юм байна. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 01.00 цагийн үед болжээ. Үүнээс өмнө иргэдэд хэд хэдэн удаа бага зэргийн чичирхийлэл мэдрэгдсэн аж. Олон тооны барилга байшин нурсан тул аврах ажиллагаанд саад учирч, нөхцөл байдал хүндрээд байгаа юм байна.

Нутгийн иргэдийг хоргодох байр руу нүүлгэж шилжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд эрх баригчид хүчтэй газар хөдлөлтийг дагаж цунами үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Индонез нь “Галын цагираг” гэж нэрлэгддэг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. 2004 онд Индонезийн Суматра арлын ойролцоо болсон газар хөдлөлтийн улмаас цунами үүсэж тус улсын 120 мянга гаруй иргэн амиа алдаж байсан юм.

Эх сурвалж: BBC