Хойд Солонгос улс баллистик пуужин тээх чадвартай шумбагч онгоцоо танилцуулжээ

Хойд Солонгос улс баллистик пуужин тээх чадвартай шумбагч онгоцоо танилцуулжээ

2019 онд Хойд Солонгос улс Синпо хөлөг онгоцны үйлдвэртээ баллистик пуужин тээх чадвартай шинэ шумбагч онгоц үйлдвэрлэж байгаа талаар гадаадын хэвлэлүүд бичиж байв. Тэгвэл өчигдөр /2021.01.04/ тус улс "дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэг" гэж нэрлэсэн шинэ шумбагч онгоцоо танилцуулжээ. Шинэ пуужингуудыг БНАСУ-ын удирдагч Ким Жон Уны хянаж байсан цэргийн парадын үеэр олон нийтэд үзүүлсэн байна.

Ким Жон Ун цэргийн парадын үеэр

Урд нь Ким Жон Ун “АНУ-ыг өөрийн орны хамгийн том дайсан. Хэн засгийн эрх барьж байгаагаас үл хамааран Хойд Солонгосын эсрэг явуулж буй бодлогын жинхэнэ мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэж хэлж байсан юм.

Тэгвэл шинэ пуужингаа АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч Жо Байденг албан тушаалаа хүлээн авахаас  хэдхэн хоногийн өмнө танилцуулсан нь Умардын цэргийн сүр хүчийг харуулах, нөгөө талаар “сануулга” өгөх зорилготой байх хэмээн улс төрч судлаачид бичиж байна. Мөн тус улсын пуужин бүтээх чадвар хурдацтай өсөж, улам сайжирч байгаа нь санаа зовоох асуудал гэжээ.

Эх сурвалж: CNN




Улаанбаатарт 21 градус дулаан байна

23 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

24 минутын өмнө