ЭМЯ: "Мөнххада" болон БЗД-ийн хоёр хорооны нийт 12 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: "Мөнххада" болон БЗД-ийн хоёр хорооны нийт 12 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт илэрсэн халдварын тоон мэдээллийг танилцууллаа. 

Тэрээр “2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 16854 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ.  Бүртгэгдсэн халдварууд нь

  • “Мөнххада” голомтын батлагдсан тохиолдлын гэр бүлийн дөрвөн хүн,
  • БЗД-ийн 12, 17-р хорооны хүнээс гэр бүлийн найман хүнээс илэрсэн байна. Эдгээр хүн бүгд тусгаарлан ажиглах байранд байсан.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,491 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 571 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 12, хүндэвтэр 72, хөнгөн 485 байгаа" гэв.