ВИДЕО: Samsung” компани цоо шинэ “5G Android” гар утаснуудаа танилцууллаа

ВИДЕО: Samsung” компани цоо шинэ “5G Android” гар утаснуудаа танилцууллаа

Дэлхийн технологийн компаниудын томоохон өрсөлдөгч БНСУ-ын “Samsung” компани өчигдөр /2021.01.14/ “Galaxy S21” гэр бүлийн андройд системт утаснуудаа танилцууллаа. Шинэ загвар болох “Galaxy S21”, “Galaxy S21 plus”, “Galaxy S21 Ultra”-г АНУ-д ашиглах боломжтой 5G сүлжээтэй,өнгөрсөн сард зарлагдсан шинэ технологи болох “Snapdragon 888” процессороор ажилладаг аж.

Загвар тус бүр өмнөхөөсөө илүү том дэлгэцтэй, батарейн ажиллах чадвар хийгээд камерын чанар ч нь сайжирсан гэж тус компани мэдээллээ. Тодруулбал, камерууд нь холоос томруулсан зургийг маш сайн нягтралтай авах бөгөөд шөнийн цагаар мэдрэгч нь өндөр түвшинд ажилладаг байна. Тухайлбал, “Galaxy S21 Ultra” загвар нь аливаа объектыг 30-100 дахин томруулж зураг авах чадалтай камертай аж.

Шинэ загварын хувьд хар, silver, violet гэсэн өнгөний сонголттой бөгөөд камерыг зурагдуулахгүйн тулд давхар метал гадаргуу хийж өгсөн байна. Үүнээс гадна дэлгэцийн гэрлийг  хүний нүдэнд хамгийн тохиромжтой байдлаар автоматаар тохируулж өгөх гэнэ.

Тус компанийн шинэ бүтээгдэхүүн үүгээр дууссангүй.  “Galaxy Buds Pro” шинэ чихэвчийг танилцууллаа. Уг чихэвч хиймэл оюун ухаанаар дуу хоолойг таньж, чанга сулыг тохируулахаас гадна толгойн хөдөлгөөнөөс хамааран хамгийн таатай байдлаар дуу авиаг сонсгохоор тохируулдаг аж.

"Samsung Galaxy S21 Ultra" нь нарийн технологи бүхий балтай

Шинэ бүтээгдэхүүнүүдийн үнийн хувьд “Galaxy S21” нь 799.99 доллараас,”Galaxy S21” + нь 999.99 доллараас эхэлнэ гэв. Харин “Galaxy S21 Ultra” нь 1,199.99 доллараар худалдаанд гарах төлөвтэй байна. Бүх утсыг урьдчилж захиалах боломжтой бөгөөд 1-р сарын 29-нд албан ёсоор худалдаанд гарах юм байна.

Шинээр танилцуулсан гурван загварын 5G гар утас мөн "Galaxy Buds Pro" чихэвч

Эх сурвалж: CNBC