Туркийн шүүх исламын шашны ухуулагч болох Аднан Октар хэмээх эрд 1,075 жилийн хорих ял оноожээ.
Тэрээр Израилийн улстөрчдийг хүлээн авч уулзан, Холокостын хэргийг үгүйсгэхээс татгалзсан бусдын биед халдсан, насанд хүрээгүй хүмүүст бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, залилан мэхэлсэн, улс төрийн болон цэргийн тагнуул хийхийг завдсан зэрэг хэрэгт буруутай нь тогтоогдсон байна.
Одоо 64 настай Октар 2018 онд Истанбулын цагдаагийн газарт 200 гаруй хамтрагч этгээдүүдийн хамт саатуулагдаж байжээ.
Түүнийг шашны үзэл суртлыг ашиглан бэлгийн гэмт хэрэг үйлдсэн ба хагас нүцгэн эмэгтэйчүүдээр өөрийгөө хүрээлүүлж, тэднийг муурын зулзага хэмээн дууддаг байсан хэмээн мэдээлжээ. Мөн өөрийгөө мянган найз охинтойгоо ойр дотно харилцаатай гэсэн утгатай мэдүүлэг өгчээ. Туркийн шүүхээс Октараас гадна түүний удирддаг байгууллагын хоёр гүйцэтгэх ажилтан Таркан Явас болон Октар Бабуна нарт 211, 186 жилийн хорих ялыг оноосон байна.
Turkish police have arrested Adnan Oktar, a truly bizarre Islamist cult leader and creationist who is best known for being perpetually surrounded by his 'kittens'. https://t.co/aMMfsuKhXr pic.twitter.com/zitGhxZ4AS
— Raf Sanchez (@rafsanchez) July 11, 2018
Эх сурвалж: Times of Israel