Өнөөдөр БНСУ-ын Сөүл хотод кафе, спорт заалны үйлчилгээ явуулдаг газруудын эзэд нэгдэн хөл хорионы улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр Засгийн газартаа нэг тэрбум вонын нэхэмжлэл гаргажээ.
Өнгөрсөн сард Сөүл хотын “Пилатес” хэмээх бизнесийн холбоонд харьяалагддаг аж ахуй нэгжүүд Засгийн газартаа нэхэмжлэл гаргаж байсан юм. Энэ удаа тус холбоонд харьяалагддаг 203 спорт заалны эзэн тус бүр 5 сая вон (4549 доллар) нэхэмжилсэн байна. БНСУ өнгөрсөн 12-р сарын эхээр нийгмээс бай барих 2,5-р түвшинд шилжиж нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах биеийн тамирын заалуудыг хаахаас өөр аргагүйд хүрсэн юм. Гэсэн ч өнгөрсөн долоо хоногт зарим бизнес эрхлэгч хоригийг зөрчиж биеийн тамирын заалаа нээжээ.
Үүний дараа тус улсын Засгийн газраас нэг дор 9 хүртэлх хүүхдийг хүлээн авахыг зөвшөөрсөн боловч спорт зааланд ихэвчлэн насанд хүрэгчид ирдэг тул бизнес эрхлэгчид эсэргүүцэл зарласаар байна.
Үүнээс гадна 11-р сарын сүүлчээс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг кофе шопуудад хоолны үйлчилгээ үзүүлэхийг хориглосон юм. Улмаар өнгөрсөн пүрэв гарагт 200 орчим кафе өмчлөгчид Засгийн газраасаа тус бүрээс таван сая воны хохирол нэхэмжилсэн байна.
Эх сурвалж: Koreantimes