Энэ сарын 8-ны өдрийн 23:10 цагт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас баруун зүгт 9 км-ын зайд байх Агар багийн “Хүйтний хошуу” гэдэг газарт иргэн Б-ийн 5 ханатай гэр, өвөлжөө бүрэн шатаж, тус галд А 37 настай, эмэгтэй А болон 6 настай, эрэгтэй М нар өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл энэхүү хэргийн талаар албан эх сурвалжууд “Гал түймрийн үеэр гэрийн эзэд гурван хүүхдээ гаргасан. Дараа нь түүний эхнэр үлдсэн хүүхдээ гаргахаар шатаж буй гэр рүүгээ ороод эргэж гарч ирээгүй” гэсэн мэдээллийг өгчээ.