Хятадын “Baidu” хайлтын систем ухаалаг автомашин үйлдвэрлэнэ

Хятадын “Baidu” хайлтын систем ухаалаг автомашин үйлдвэрлэнэ

БНХАУ-ын “Baidu” хайлтын систем ухаалаг цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч “Geely” автомашины компанитай хамтрахаа мэдэгдлээ. “Baidu” нь жолоодлогын ухаалаг системийг хариуцах бол “Geely” компани  дизайн, үйлдвэрлэлийн чиглэлд төвлөрч ажиллах гэнэ. “Geely” компани Хятадын хамгийн том автомашин үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд “Volvo” болон “Mercedes-Benz-ийн үйлдвэрлэгч “Daimler"-ийн хувьцааг эзэмшдэг.

Тус хоёр компани нэгдсэнээр Илон Маскийн “Tesla” төдийгүй Хятадын хэд хэдэн ухаалаг автомашин бүтээгч компанитай өрсөлдөх болно.

“Baidu" компани хиймэл оюун ухаанаар тоноглогдсон технологийг голчлон гүйцэтгэдэг, олон улсын болон Хятадын хэд хэдэн автомашин үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг автономит жолоодлогын хэсэг “Apollo” системийг 2017 онд бүтээсэн юм. "Baidu”-ийн гүйцэтгэх захирал Робин Ли "Baidu”-ийн ухаалаг тээвэр, бие даасан жолоодлогын туршлагыг автомашин үйлдвэрлэгч тэргүүлэгч “Geely” компанитай хослуулснаар ирээдүйн зорчигч тээврийн хэрэгсэлд шинэ “зам”-ыг бий болгох болно” гэжээ.

 БНХАУ цахилгаан тээврийн хэрэгслийн дэлхийн тэргүүлэгч зах зээл. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр “2019 он гэхэд дэлхийн хэмжээнд 7.2 сая цахилгаан автомашин хөдөлгөөнд оролцсоны 47 хувь нь тус улсад үйлдвэрлэгдсэн” гэжээ.

Эх сурвалж: BBC