Сэлэнгэ аймгийн том голомт хумигдаж, нийт батлагдсан 217 тохиолдлын 193 нь бүрэн эдгэрч хяналтаас гарчээ.
Одоо эмчилгээний дараах сувилалын хяналтад 12, гэрийн ажиглалтад 13 иргэн байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 иргэн эмчлүүлж байгаагаас маргааш 3 иргэн сувилалын хяналт руу шилжих ажээ. Тус аймагт сүүлийн 20 хоногт халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй юм.