Халдвар авснаас 6 сарын дараа ядаргаанд орж, булчин сулрах мөн нойргүйдэх шинж тэмдэг ихээр илэрч байгааг тогтоожээ

Халдвар авснаас 6 сарын дараа ядаргаанд орж, булчин сулрах мөн нойргүйдэх шинж тэмдэг ихээр илэрч байгааг тогтоожээ

Коронавирусийн эрүүл мэндэд үзүүлэх урт хугацааны үр дагавар нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Харин коронавирусийн дараах хүний биед учрах хор хөнөөлийг өргөн хүрээнд судалсан томоохон судалгаа “Lancet” сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.

Судалгаагаар халдвар авснаас хойш 6 сарын дараа хүмүүс ихэвчлэн ядаргаа, булчин сулрах, нойргүйдэх, сэтгэлийн хямрал, сэтгэл гутралд ордог нь тогтоогдсон байна. Мөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхдээ хүндэрсэн өвчтөнүүдийн уушгины болон бөөрний үйл ажиллагаа муудаж цээжний зураг нь хэвийн бус гарч байжээ. Үүнээс гадна халдварыг саармагжуулагч эсрэг биетүүд буурч байсан нь дахин халдвар авахгүй байх магадлалыг бууруулж байсныг судалгаанд тэмдэглэжээ.

Их Британийн эрдэмтэд өмнө нь энэ талаарх судалгаандаа амьсгал давчдах, цээж хүчтэй хөндүүрлэж, давчдах, ухаан балартах, нойрноос сэрэхэд хүндрэлтэй болох, уруул, нүүр хөхрөх шинж тэмдэг илэрдэг хэмээн дурдаж байжээ.




Өнөөдөр хонь өдөр

13 минутын өмнө