Л.Төмөрбаатар: Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан

Л.Төмөрбаатар: Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 73 настай нэгэн иргэнээс халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрч тус эмнэлэгт хөл хорио тогтоогоод байсан билээ.

Тэгвэл тус иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаар НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар мэдээллээ.