Нидерландаас хүний ясаар хийсэн сум олджээ

Нидерландаас хүний ясаар хийсэн сум олджээ

Чулуун зэвсгийн үед Хойд тэнгисийн эрэг хавиар амьдарч байсан хүмүүс амьтны төдийгүй хүний ясыг сум болгон ашигладаг байжээ. Эрдэмтэд Нидерландын эрэг хавиас олдсон сумны есөн зэвийг нарийвчлан судалж үзэхэдтэдний хоёрыг нь бугын ясаар, долоог нь хүний ясаар хийсэн байсан нь судалгаагаар тогтоогджээ. Энэ нь санамсаргүй сонголт биш гэж эрдэмтэд үзэж байна. Учир нь эртний хүмүүс нас барсан анчны ясаар дамжин цэц мэргэн чадвар суманд шингэдэг хэмээн итгэдэг байжээ.

Долоон мянга гаруй жилийн настай эдгээр сумыг Доггерлендын оршин суугчид хэрэглэдэг байсан бөгөөд Доггерленд гэж Британийн арлыг тивийн эх газартай холбодог хуурай газрыг хэлдэг аж. Мөсөн галавын үеэр далайн түвшнээс өндөрт байсан эх газар есөн мянган жилийн өмнөөс усанд автан эзлэгдэж эхэлжээ.

Эх сурвалж:Daily mail