Эмнэлгийн аюултай таван мянга гаруй кг хог хаягдлыг шатааж устгав

Эмнэлгийн аюултай таван мянга гаруй кг хог хаягдлыг шатааж устгав

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох “Элемент” ХХК, “Элемент медикал” ХХК өчигдөр 8-нд 5319 кг хог устгаснаас 3073 кг-г халдваргүйжүүлэн булж, 2246 кг хог хаягдлыг зууханд шатаав.

Энэ хугацаанд 173 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, тусгаарлан ажиглах 5 байр, түргэвчилсэн оношилгооны 21 цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас хог хаягдал тээвэрлэж, цуглуулжээ. МХЕГ-аас “Элемент” ХХК-д хяналт шалгалт хийхэд үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, машин техник хэвийн, нийт ажиллагсдын 97, үйлдвэрийн хүчин чадлын 11, хог хаягдал зөөвөрлөх тусгай зориулалтын автомашины 70 хувийг ашиглаж байна.

Хог хаягдал тээвэрлэх автомашины жолооч нарыг коронавируст халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлогооны шинжилгээнд хамруулсан, хамгаалах хувцас, бээлий, амны хаалт, нүүрний хаалтаар бүрэн хангажээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө