Ирэх даваа гараг буюу энэ сарын 11-ны өдөр Улаанбаатар хотод тогтоосон хөл хорио цуцлагдах төлөвтэй байна. Иймд энэ өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар /ЗДТГ/-ын байранд байрлах албан газруудаар үйлчлэх иргэдийг коронавирус илрүүлэх PCR шинжилгээнд хамрагдсан байх ёстойг анхааруулж мэдэгдлийг гаргажээ.