“Family med” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд яаралтай шинжилгээнд хамрагдана уу

“Family med” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд яаралтай шинжилгээнд хамрагдана уу

Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн ээлжит мэдээллээр өнөөдөр Улаанбаатар хотод 13 тохолдол шинээр нэмэгдсэн талаар мэдээлсэн. Тэгвэл “Family med” эмнэлгийн сувилагчаас коронавирусийн халдвар илэрсэн тул тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг яаралтай шинжилгээнд хамрагдахыг анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гурван иргэнийг тусгаарлаж, эмч ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байгаа аж.