БНСУ-ын казиногоос 14 тэрбум вон алдагдаж малайз эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлжээ

БНСУ-ын казиногоос 14 тэрбум вон алдагдаж малайз эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлжээ

Өмнөд Солонгосын Чэжү арал дээрх мөрийтэй тоглоомын газраас асар их хэмжээний бэлэн мөнгө алга болсон хэргийг цагдаа нар шалгаж эхэлжээ. Тодруулбал, БНСУ-ын хамгийн том цогцолбор амралтын газруудын нэг болох "Jeju Shinhwa World"-д байрлах "Landing Casino"-гоос 14.56 тэрбум воны бэлэн мөнгө алга болсон гэх дуудлагыг Чэжүгийн цагдаагийн газар энэ долоо хоногийн даваа гарагт хүлээн авсан байна.

Мөрийтэй тоглоомын газрын удирдах албан тушаалтнууд казинод бэлэн мөнгө хариуцан ажилладаг малайз ажилчныг яаралтай олж илрүүлэхийг цагдаа нараас хүссэн бөгөөд уг эмэгтэй нь өнгөрсөн оны сүүлчээр амралт авснаасаа хойш ажилдаа ирээгүй, холбоо бариагүй аж. Тиймээс цагдаа нар тус эмэгтэйг олохоор улс даяар эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлэн казиногийн хяналтын камерын бичлэгийг шалгасан ч бэлэн мөнгө алдагдсан үеийн бичлэгийг хэдийн устгасан нь тогтоогджээ.

Алга болсон бэлэн мөнгө нь ганц хүн авч явахад хэтэрхий хүнд буюу 280 кг гаруй учир хулгайн ажиллагаанд дор хаяж хоёр ба түүнээс дээш хүн оролцсон гэж мөрдөн байцаагчид үзэж байна.

Эх сурвалж: Korea Times




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө