Нийслэлийн Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд өнөөдрөөс эхлэн энэ сарын 11-ны өдөр буюу ирэх даваа гараг хүртэл хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоод байна. Үүний зарим эх сурвалжууд “хэсэгчилэн тэг зогсолт” гэж нэрлэж буй.
Тэгвэл энэ талаар Засгийн газрын ОНМХ-ийн дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг хийлээ. Тэрээр “БГД-ийн 5, 6-р хороонд 8000 өрхийн 23 мянган иргэнд ПСР шинжилгээ хийх тандалтын ажлуудыг өргөжүүлж байна. Учир нь энэ хороодод шинэ голомт байх магадлалтай эрсдэлийн дагуу тандалт хийж байна. Мэдээж хуулинд ч байхгүй тэг зогсолт биш. Хүнсний дэлгүүр, эмнэлэг, эмийн сан, ажиллаж буй тул иргэд шаардлагатай үедээ үйлчилгээ авч болно” гэжээ.