Коронавирусийн вакцин хийлгэсний дараа нас барсан эмчийн үхлийн хэргийг шалгаж эхэлжээ

Коронавирусийн вакцин хийлгэсний дараа нас барсан эмчийн үхлийн хэргийг шалгаж эхэлжээ

Өнгөрсөн 12 дугаар сарын 19-ний өдөр коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн АНУ-ын Майами-Дэйд мужийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нэгдүгээр сарын 4-ний өдөр нас барсан юм. Тэгвэл тус эмчийн үхлийн шалтгааныг тогтоохоор мужийн эрүүл мэндийн хяналтын ажилчид болон Флоридагийн Эрүүл мэндийн яам, АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв хамтран ажиллаж эхэлжээ.

Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр 56 настай доктор Грегори Майкл нь нас барахаасаа хоёр долоон хоногийн өмнө Америк, Германы хамтран бүтээсэн “Pfizer-BioNTech” вакциныг тариулсан байна.

Одоогоор тус эмчийн нас барсан шалтгаан нь  вакцинтай хамааралтай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа ч нас барахад нөлөөлсөн хүчин зүйлсийн нэгд оруулан шалгаж байна. Мөн “Pfizer” компанийн эрдэмтэд ч энэ хэргийг шалгаж эхэлжээ. 

Өчигдөр /2020.01.06/АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд “улс даяар коронавирусийн эсрэг вакцин тариулсны дараа харшил илэрсэн 29 тохиолдол бүртгэгдсэн. Харин ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол байхгүй” гэсэн юм. Одоогоор Америк даяар 5,3 сая хүн COVID-ийн эсрэг вакцин хийлгээд байна. 

Эх сурвалж: CNN